Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо Циркийн зүүн талд байрлах 1А байрны 1 орцны 1 тоотод байрлах орон сууцны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна.

Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо Циркийн зүүн талд байрлах 1А байрны 1 орцны 1 тоотод байрлах орон сууцны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна.

1. БАРИЛГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

    Барилга нь 1970 онд ашиглалтад орсон 64,14 м.кв талбай бүхий орон сууц юм.

  Цутгамал бетон суурь, тоосгон ханатай, төмөр бетон хучилттай, хавтгай хар цаасан дээвэртэй, вакум цонхтой, төвлөрсөн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдсон, төвлөрсөн цахилгаанд холбогдсон,

2. ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНЭ             Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагаар хувьчлах нээлттэй дуудлага худалдааны анхны үнийг 244,295,276.00 төгрөг гэж тогтоосон.

     ДЭНЧИНГИЙН ХЭМЖЭЭ                         24,429,527.60 төгрөг

3. ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ 

1

Дуудлагын худалдаа болох хугацаа

2025 оны 09 дугаар сарын 08-ны өдрийн 12.00 цагт

2

Дуудлагын худалдаа болох газар

Нийслэлийн засаг захиргааны Хангарди цогцолбор Б блок 2 давхар 201 тоот

 

3

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

 

 

4

 

 

Дэнчинг байршуулах данс

Хүлээн авагч байгууллага:

Нийслэлийн Өмчийн харилцааны газар

Дансны дугаар:

Нийслэлийн Төрийн сан 100200000961

 

5

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хаяг, регистрийн дугаар

Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу /14200/, “Сити тауэр”-8/1, 3 дугаар давхар

РД: 2576589

4. ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ

   Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг битүүмжлэн 2025 оны 09 дугаар сарын 08-ны өдрийн 10.00 цаг хүртэл Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнд байрлах САНАЛЫН ХАЙРЦАГ-т хийнэ.

Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

Ø  Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт

Ø  Дэнчин төлснийг нотлох баримтын эх хувь

Ø  Хувь хүн бол Иргэний үнэмлэхийн хуулбар

Ø  Хуулийн этгээд бол Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөн оролцох этгээдийн итгэмжлэл болон Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргээс бүрдэнэ.

6. МЭДЭЭЛЭЛ АВАХ

    Хувьчлах барилга байгууламжийг газар дээр нь очиж үзэж болох бөгөөд барилгын талаарх мэдээлэл, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг www.umch.ub.gov.mn цахим хуудас болон Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнөөс авна уу.

Лавлах утас: (11)-31-63-45