2026 онд нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг буцаан авах үйл ажиллагаа хуулийн хүрээнд үе шаттайгаар үргэлжилнэ

Нийслэлийн Өмчийн харилцааны газар хууль бус эзэмшилд байсан нийслэлийн өмчийн 15 барилга байгууламжийг нийслэлд буцаан авч, 2024 онд нийслэлийн төсөвт 7,3 тэрбум төгрөг, 2025 онд 17,8 тэрбум төгрөгийн орлогыг тус тус төвлөрүүлээд байна.

Нийслэл өмчөө буцаан авснаар гарсан үр дүнг дурдвал:
🔹Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ;
🔹Өмчийн бүртгэл, цахимжуулалт;
🔹Ашиглалтгүй барилга байгууламжийг дуудлага худалдаагаар борлуулах боломж;
🔹Нийслэлийн төсөвт төвлөрсөн орлогоор нийслэлд нэн шаардлагатай барилга байгууламж, ногоон байгууламжийг бий болгоход чиглүүлэх тогтолцоо бүрдэв.

2024 оноос эхлэн нийслэл олон жил үнэ төлбөргүй, хууль бусаар ашиглагдаж ирсэн өмчүүдээ буцаан авч, ашиглалтыг нь сайжруулж, төсвийн орлогоо нэмэгдүүлж байна. Энэ хүрээнд 2026 онд ч нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг буцаан авах үйл ажиллагаа хуулийн хүрээнд үе шаттайгаар үргэлжилнэ

Цаашид төрийн өмчийг хууль бусаар ашиглах, үнэгүйдүүлж шамшигдуулах зөрчил, дутагдлыг таслан зогсоож, хяналт хариуцлагыг сайжруулахад нийслэлээс онцгой анхаарч ажиллаж байна.

https://youtu.be/UPtYVFBcwsQ?si=H9zqugF1K2bvJvvk