Нүүлгэлтийн үйлчилгээ үзүүлэх компани сонгон шалгаруулах зар

Нүүлгэлтийн үйлчилгээ үзүүлэх компани сонгон шалгаруулах зар

Захиалагч байгууллага: Нийслэлийн Өмчийн харилцааны газар
Ажлын нэр: Оффис нүүлгэлтийн үйлчилгээ
Нүүлгэх чиглэл: Одоогийн байрлалаас Хангарди ордон (Нийслэлийн нутгийн захиргааны төв байр) руу

1. Ажлын товч тодорхойлолт

Оффисын тавилга, тоног төхөөрөмж, архивын баримт бичиг болон бусад эд хөрөнгийг дээрх байршил руу аюулгүй, бүрэн бүтэн нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэх туршлагатай, мэргэшсэн компанийг сонгон шалгаруулна.

2. Бүрдүүлэх материал

- Үнийн санал

- Ажлын төлөвлөгөө, хугацааны саналын хамт ирүүлнэ үү.

3. Материал хүлээн авах хугацаа

2026 оны 04 дүгээр сарын 24

7. Холбоо барих

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу-1 Хөвсгөл лейк сити тауэр – 8/1, 3 дугаар давхар
Утас: 99197696