Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу дараах тээврийн хэрэгслүүдийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана. Дуудлагын худалдаа 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 13:00 цагт Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн засаг захиргааны Хангарди цогцолбор Б блок 2 давхар 201 тоотод явагдана.
Бүрдүүлэх материал:
1. Саналын хуудас бөглөх /маягтын дагуу/
2. Оролцогчийн иргэний үнэмлэхний хуулбар
3. Дэнчин төлсөн баримт (оролцогч дэнчинг заавал өөрийн данс болон нэрээр тушаана)
4. Дуудлага худалдаанд оролцогчийн тасалбарын үнэ 5,000 төгрөг төлсөн баримт
Дээрх материалуудыг бүрдүүлэн тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг бичиж дугтуйлан Өмчийн харилцааны газарт байрлах саналын хайрцагт хийнэ.
Саналын хайрцгийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт нээж, 07 дугаар сарын 28-ны өдрийн 11:00 минутанд битүүмжлэн санал авах ажиллагааг хаана.
Байгууллагын нэр: Нийслэлийн Өмчийн харилцааны газар
Дансны дугаар: Нийслэлийн Төрийн сан 100200051024 /Дэнчин болон тасалбарын үнэ тушаах/
Шаардлагатай мэдээллийг Нийслэлийн Өмчийн харилцааны газраас авна уу.
Web: www.umch.ub.gov.mn. Утас: 11310580, 11316345 /Ажлын цагаар буюу 07:00-16:00 цагийн хооронд холбогдох /
Жич: Оролцогчийн тасалбарын үнэ 5000 төгрөг буцааж олгогдохгүй.
Холбоосууд