ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2 дугаар хорооны цогцолбор барилгын 2 давхарт байрлах 12 мкв талбайг “Сургалтын төв”-ийн зориулалтаар үйлчилгээ эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
| Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 09 цагт |
|
| Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг |
Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын 215 тоот өрөөнд Утас: 99037942.86004007 |
|
| Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ
|
1 мкв нь 7000 (Долоон мянган )төгрөг (ашиглалтын зардал ороогүй дүнгээр) |
|
| Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулна ·Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн 2 хувь ирүүлнэ. ·Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй. ·Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна. |
|
| Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
Иргэн |
Хуулийн этгээд |
| Иргэний үнэмлэхний хуулбар
|
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан байх |
|
| Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга хураангүй байдлаар) |
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт хураангүй байдлаар) |
|
| Төсвийн тооцоолол |
||
| Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт |
||
| Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх |
||
| Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт ( фото зургийн хамт) |
||
| Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл гаргасан бол давуу тал болно. |
||
| Материал нээх хугацаа, хаяг байршил |
2024 оны 02 дугаар сарын 09-ны өдөр 10 цагт Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газрын 215 тоот өрөөнд
|
|
Холбоосууд