Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
Нийслэлийн Ерөнхий боловсролын 39-р сургуулийн 92м2 талбайд “Үдийн хоол хөтөлбөр хэрэгжүүлэх, цайны газрын зориулалтаар үйл ажиллагаа явуулах түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
| Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17 цаг |
| Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг |
Чингэлтэй дүүрэг, 10-р хороо, Нийслэлийн Ерөнхий Боловсролын 39-р сургууль Утас:99084358 |
| Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ (ашиглалтын зардал ороогүй дүнгээр) |
1 мкв нь 10,000 (арван мянган )төгрөг |
| Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулна ·Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн 2 хувь ирүүлнэ. ·Материал дутуу, шаардлага хангахгүй болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй. ·Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна. ·Шаардлага хангасан оролцогчдоос хамгийн өндөр үнийн санал өгсөн этгээдийг шалгаруулна. |
| Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
Хуулийн этгээд |
| Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа |
|
| Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (хуулийн этгээдийн сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, 2022 оны санхүүгийн баталгаажсан тайлан) |
|
| Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт /хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын/ |
|
| Төсвийн тооцоолол |
|
| Үйл ажиллагааны танилцуулга, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ (хүүхдийн хоол) чиглэлээр 2-с дээш жилийн ажлын туршлагын талаарх мэдээллийг өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт зэрэг холбогдох баримтаар баталгаажуулах |
|
| “Үдийн хоол”-ны болон нийтэд үйлчлэх хоолны жишиг цэс, “Үдийн хоол”-ны төлөвлөсөн загвар меню, үнийн санал болон танилцуулга, технологийн карт |
|
| Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал |
|
| “Үдийн хоол” хөтөлбөрийн хүрээнд хүнсний бүтээгдэхүүний шим тэжээл, аюулгүй хүнс ( хориглосон хүнс), зөв зохистой хооллолтын талаар багш сурагчдад тодорхой мэдлэг олгох сургалтын талаарх урьдчилсан төлөвлөгөө ( сургуультай хэрхэн хамтран ажиллах талаар) |
|
| Засгийн газрын 18 дугаар тогтоолын хүрээнд сургууль “Үдийн хоол” хөтөлбөрийг 2024-2025 оны хичээлийн жилд бие даан хэрэгжүүлж ажиллана. Тухайн тогтоолын хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд сургуулийн удирдлага хоол үйлдвэрлэл, үйлчилгээг хариуцсан мэргэжилтэн нарт мэргэжлийн хувьд зөвлөн туслах, хамтран ажиллах төлөвлөгөө |
|
| Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаандаа тавих хяналтын урьдчилсан төлөвлөгөө, хяналтыг хэрэгжүүлэх жишиг бүртгэлийн загвар |
|
| Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт ( фото зургийн хамт) болон тоног төхөөрөмжийг суурилуулах, ажлын байрыг бэлтгэж ажил эхлүүлэх боломжит хугацаа, тухайн хугацаанд “Үдийн хоол” хөтөлбөрийг тасралтгүй хэрхэн явуулах талаарх танилцуулга |
|
| Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл |
|
| Түрээслэх талбайн ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал. |
|
| Материал нээх хугацаа, хаяг байршил |
2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын хурлын зааланд
|
Холбоосууд