"Харилцан хүндэтгэе" аяны хүрээнд “Дархан бэр” болон түүнтэй төстэй арга хэмжээг санаачлан зохион байгуулах, хамтран хэрэгжүүлэх, дэмжихээс татгалзахыг уриалж байна.

УРИАЛГА

“Дархан бэр” болон түүнтэй төстэй арга хэмжээнүүд нь Монгол Улсын Үндсэн хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглал-ын үзэл баримтлалтай зөрчилдөхөөс гадна дараах сөрөг үр дагаврыг бий болгож байна. Үүнд:

-Жендэрийн тэгш бус байдал

-Хүүхдийн эрхийн зөрчил

-Эмэгтэйчүүдийн бие махбод, нөхөн үржихүйн эрхийн хязгаарлалт

-Нийгмийн дарамт, ялгаварлан гадуурхалт

-Хүний нэр төр, эрх чөлөөний зөрчил

Иймд “Дархан бэр” болон түүнтэй адил төстэй арга хэмжээг санаачлан зохион байгуулах, хамтран хэрэгжүүлэх, дэмжихээс татгалзахыг уриалж байна.

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗАР