Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулж буй.
Тус өдөртэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах хуваарь батлах тухай” А/02 дугаар тушаалын дагуу НӨХГ-ын албан хаагчид Чингэлтэй дүүргийн 4,5 дугаар хороо /Баянбүрдийн тойргоос урагш Тусгаар тогтнолын талбай хүртэлх/-ны нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн түүвэр хог хаягдлыг цэвэрлэлээ.
Аж ахуй нэгж, байгууллага бүр орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг угааж өнгө үзэмжийг сайжруулах үүрэгтэй байдаг. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдийг тус өдөрт идэвхтэй дэмжин оролцохыг уриалж байна.
Холбоосууд