Захиргаа удирдлагын хэлтэс

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗАР-ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ХЭЛТЭС
Хэлтсийн дарга -Т.ОЮУНТУУЛ
Төрийн албаны стандартын удирдлага, захиргааны болон хүний нөөцийн менежментийн үйлчилгээгээр хангах, байгууллагын дарга бусад албан тушаалтны хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд техник зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх замаар байгууллагын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, газрын үйл ажиллагааны бодлого, төлөвлөлт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад хяналт тавих, удирдлагын мэдээллээр хангах, хууль тогтоомжийн хэрэгжилт, холбогдох шалгуур үзүүлэлтийг хянаж, санал зөвлөмж гаргах үүрэгтэй.
Түүнчлэн нийслэлийн өмчийг түрээсийн гэрээгээр эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах, Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагааг зохион байгуулж, газрын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
Төрийн албаны зөвлөлөөс төрийн захиргааны албан хаагчийн чадамжийн судалгаанд хамрагдлаа.
Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 11-р сарын 19-ний өдрийн 521 дүгээр тогтоолоор "Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам"-ыг шинэчлэн баталсантай холбогдуулан танилцуулга бэлтгэн хүргэж байна.
Танд урам өгөх ишлэлүүдийг хүргэж байна.
Холбоосууд