Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
Нийслэлийн Өргөө амаржих газрын “Б” блокын Эргэлт болон эмнэлгээс гарах хэсгийн 1 давхарт байрлах 18,3 кв.м талбайг “Кофе шоп”-ийн зориулалтаар үйлчилгээ эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
| Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2024 оны 09 дугаар сарын 18-ний өдрийн 16:00 цаг |
|
| Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг |
Нийслэлийн Өргөө амаржих газрын Захиргааны 102 тоот өрөө Утас: 99165571 |
|
| Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ |
1 мкв нь 15,000 (Арван таван мянган ) төгрөг (ашиглалтын зардал ороогүй дүнгээр) |
|
| Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу шалгаруулна ·Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн 2 хувь ирүүлнэ. ·Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй. ·Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна. |
|
| Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
Иргэн |
Хуулийн этгээд |
| Иргэний үнэмлэхний хуулбар
|
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл/ |
|
| Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг) |
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, 2023 оны санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг) |
|
| Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт |
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт /хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын/ |
|
| Төсвийн тооцоолол |
||
| Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт ирүүлбэл давуу тал болно) |
||
| Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал, мэргэжлийн диплом, лиценз |
||
| Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, (фото зургийн хамт) |
||
| Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл |
||
| Түрээслэх үнийн санал албан хүсэлтээр |
||
| Материал нээх хугацаа, хаяг байршил |
2024 оны 09 дүгээрр сарын 19-ны өдөр 10 цагт Нийслэлийн Өргөө амаржих газар |
|
Холбоосууд