МЭНДЧИЛГЭЭ
Хүндэт нийслэлчүүд, Улаанбаатар хотын иргэд та бүхэндээ Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 386 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Нийслэл хотын түүх 1639 онд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазар Өргөө шар бүсийн ордыг байгуулснаар эхэлдэг.
Их Хүрээ 1706-1911 он хүртэл Сэлбэ голын хөндийд төвлөрч, Их Хүрээнд Гандан, зүүн Хүрээ, Баруун дамнуурчин, Наймаа, Консулын яам, Дамбадаржаа гэсэн газрууд харьяалагдаж байсан түүхтэй.
XIX зууны эцэс гэхэд Их Хүрээ Монгол орны шашин, улс төр, худалдаа үйлчилгээ, эдийн засгийн гол төв болж нийслэл хот болох хэмжээнд хүрчээ.
Ингээд 1924 оны 10 дугаар сарын 29-нд Ардын хувьсгал ялж, Улсын Нийслэл хэмээн давтан хуульчилж, хотын нэрийг Улаанбаатар болгон өөрчилж байсан.
1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хуульд Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн хэмээн зааж, Улаанбаатар хот нь өөрийн туг, бэлгэ тэмдэгтэй байна хэмээн хуульчилж байв.
Хот маань хөгжил дэвшлээр бадран, иргэн бүрийн сэтгэлд итгэл найдварын гал бадарч байг.
Хүндэтгэсэн:
Газрын дарга В.ОЮУМАА
Холбоосууд