Төрийн болон орон нутгийн өмчит компанийн шинэчлэлт ба хөрөнгийн зах зээл сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн шинэчлэлт ба хөрөнгийн зах зээл сэдэвт хэлэлцүүлэг боллоо

"Төрийн болон орон нутгийн өмчит компанийн шинэчлэлт ба хөрөнгийн зах зээл" сэдэвт хэлэлцүүлгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Хөрөнгийн биржтэй хамтран зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгээр төрийн болон орон нутгийн өмчит компанийн өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэл хийх шаардлага, хууль эрх зүйн орчин, төрийн өмчит компанийн IPO гэх мэт олон чухал асуудлыг хэлэлцэж байна. Энэхүү хэлэлцүүлэгт Нийслэлийн Өмчийн харилцааны газрын төлөөлөл оролцож байна.