БХД-ийн 1-р хороо, Өндөртолгой, 1-р байрны 60 тоотод төрийн албан хаагчийн түрээсийн орон сууцны зориулалттай талбайн сонгон шалгаруулалтын зар

БХД-ийн 1-р хороо, Өндөртолгой, 1-р байрны 60 тоотод төрийн албан хаагчийн түрээсийн орон сууцны зориулалттай талбайн сонгон шалгаруулалтын зар

Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

Түрээслэх талбайн зориулалт

Байршил

Талбайн хэмжээ

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

1

Төрийн албан хаагчийн түрээсийн орон сууц

 

УБ хот, БХД-ийн 1-р хороо, Өндөртолгой, 1-р байрны 60 тоот

Тус бүр 21.47 м.кв

2 өрөө

1 м.кв нь 5,000 (таван мянга) төгрөг

(ашиглалтын зардал ороогүй дүнгээр)

Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг: Улаанбаатар хот, Багахангай дүүрэг, 1-р хороо, Өндөртолгой, Засаг даргын Тамгын газрын 215 тоот өрөөнд /Санхүүгийн өрөө/, Утас:86004007

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл: Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Анхаарах зүйлс

  • Материалыг зарласан хугацаанд иргэн, хуулийн этгээдийн нэр, байршил, холбоо барих утасны дугаар, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж, товьёг хийж битүүмжилсэн хэлбэрээр 2 хувь ирүүлнэ.
  • Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд үл маргах журмаар хасна.
  • Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотолж, ирүүлсэн материалын бүрдэл болон үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.
  • Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг шалгаруулна.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2026 оны 03 дугаар сарын 24-ний 16 цаг 00 минут хүртэл

Материал нээх хугацаа, хаяг байршил

2026 оны 03 дугаар сарын 25–ны өдөр

/сонгон шалгаруулалтад  материал ирүүлсэн дугтуйн гадна талд байх утасны дугаараар цагийг мэдэгдэнэ./

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-1, Хөвсгөл лейк сити товер- 8/1, 3 давхарт Нийслэлийн өмчийн харилцааны газрын 304 тоот, хурлын зааланд.

Мэдээлэл авах цахим хаяг, утас

Нийслэлийн өмчийн харилцааны газар

Цахим хуудас:  www.umch.ub.gov.mn

Утас: 85256954

Түрээслэгч байгууллага Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар

Цахим хуудас: https://www.bagakhangai.ub.gov.mn/

Утас:86004007

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

Иргэний үнэмлэхийн хуулбар

Цалингийн тодорхойлолт

Нийгмийн даатгалын тодорхойлолт болон бусад баримт

Тус дүүрэгт төрийн албанд томилогдсон тушаалын хуулбар

Түрээсийн орон сууц хүссэн тухай өргөдөл, хүсэлт

 Жич:

  • Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай
  • Түрээслэгч байгууллага өөрийн хөрөнгөөр буцаах нөхцөлгүйгээр засвар, үйлчилгээг хийж гүйцэтгэнэ.
  • Түрээслэх үнийн санал, албан хүсэлт (сонгон шалгаруулалтын үнийг олон нийтэд ил мэдээлэхэд татгалзах зүйлгүй тухай өргөдөлд тусгах)
  • Шалгарсан иргэн орон сууцны талбайн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, зохион байгуулалтын үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажиллах талаар тусгасан байх.