Нийтэлсэн огноо: 2025-10-14
Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн 24 мега төслийн нэгээр “Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам төсөл”-ийг хэрэгжүүлж буй. Төслийн барилга угсралтын ажлыг хоёр үе шаттай хийнэ. Нэгдүгээр үе шатанд "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл 87.85 км төмөр замын дээд, доод бүтцийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа юм. Тодруулбал, ухмал байгуулах ажил 94.8 хувь, далан байгуулах ажил 95 хувь, дам нуруут гүүрний ажил 90 хувь, дөрвөлжин болон дугуй хоолойн ажил 74.4 хувийн гүйцэтгэлтэй байна.
Багахангай Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам нь Хөшигийн хөндийн Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дамжин, Хөшигийн хөндий хүрнэ. Нийт 102.5 км урттай, 1520 мм царигтай, гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй, 2.5 км урт гүүрэн байгууламжтай баригдана. Харин хоёрдугаар үе шатанд Хөшигийн өртөөнөөс Шувуун фабрик хүртэлх 14.6 км төмөр замын дээд, доод бүтцийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх юм. Төслийн эхний үе шатны газар шорооны ажлыг Монгол Улсын 37 компани гүйцэтгэж байна. Нийт бүтээн байгуулалтын ажилд 110 орчим аж ахуйн нэгжийн 2500 гаруй инженер, техникийн ажилтан, мэргэжилтэн оролцоно.
Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын ач холбогдол:
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Холбоосууд