Сонгон шалгаруулалтын дугаар: СХД-НЭ/КШ-2022
Түрээслэх кофе шопын талбайн хэмжээ: 94м2
Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ.
Үүнд:
1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, нотариатаар баталгаажуулсан байх.
2. Түрээсийн төлбөр төлөх үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.
3. Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь кофе шопын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар/
4. Түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл, төсвийн тооцоо.
5 Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.
6. Кофе шопын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах/
7. Кофе шопын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх.
8. Кофе шопыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал. /Доод үнийн дүн-13000 төгрөгөөс дээш/
Сонгон шалгаруулалтын материалыг 2022 оны 04-р сарын 18-ны өдрийн 10:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.
Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй. Зөвхөн шалгарсан аж ахуйн, нэгж байгууллагад хариу мэдэгдэнэ.
Материал хүлээн авах хаяг:
Улаанбаатар хот, Бага тойруу.Сүхбаатар дүүргийн 8 хороо
Хөвсгөл лэйк. Сити товерийн 3 давхар -304/А/ тоот
Нийслэлийн Өмчийн харилцааны газар
Холбоо барих утас: 311071
Холбоосууд