Нийслэлийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн үдийн хоол хөтөлбөрийн хэрэгжүүлэгч “Цайны газар”-ийн зориулалтаар түрээслэх түрээслэгчийн сонгон шаргаруулах зар

Нийслэлийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн үдийн хоол хөтөлбөрийн хэрэгжүүлэгч “Цайны газар”-ийн зориулалтаар түрээслэх түрээслэгчийн сонгон шаргаруулах зар

Сонгон шалгаруулалтын дугаар: 72-ЕБС/ЦГ
Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ: 84 мкв

Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь сонгон шалгаруулалтад оролцогчдоос нийслэлийн өмчит Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг /аж ахуй нэгж/ сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, нотариатаар баталгаажуулсан байх.

2. Түрээсийн төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

  • Харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 1 жилийн байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Үдийн Хоол” хөтөлбөр болон үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.
  • Санхүүгийн тайлан /2020 оны жилийн эцсийн тайлан/

3. Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагааны алдаа дутагдал, доголдол, гаргаж байгаагүй талаар тодорхойлолт/

4. Түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл, төсвийн тооцоо.

5 Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.

6. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах/

7. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх. /Хоол зүйч, технологичийн аль нэг заавал байх, мөн нийтийн хоолны болон “Үдийн хоол”-ны тогоочтой байх/.

8. Хоолны үнийн санал болон танилцуулга. /Үлгэрчилсэн цэс байдлаар/.

9. Сурагчдын “Үдийн хоол”-нд өгөх хоолны цэс, технологийн карт.

10. Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал. /Доод үнийн дүн-10000 төгрөгөөс дээш/

Сонгон шалгаруулалтын материалыг 2022 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Нийслэлийн ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн хичээлийн А байрны 1 давхарт 107 тоотод байрлах сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү.

Жич: Цайны газрын тоног төхөөрөмжгүй. Зөвхөн шалгарсан аж ахуй нэгжид хариу мэдэгдэнэ.

Холбоо барих утас: 96058934, 96960823