Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 26-нд дуудлага худалдаагаар худалдана.

Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 26-нд дуудлага худалдаагаар худалдана.

Нийтэлсэн огноо: 2025-09-10

Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн (хуучнаар Нарны Титэм) барилгын “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах нийт 1222 ам метр талбайг өнгөрсөн 4 дүгээр сард нийслэлийн өмчид буцаан авсан билээ. Тэгвэл уг 1222 ам метр талбай бүхий объектыг энэ сарын 26-нд дуудлага худалдаагаар худалдана. Дуудлага худалдааны анхны үнэ 1,920,014,738.00 төгрөг бөгөөд дэнчин нь 192,001,473.80 төгрөг байна. Энэхүү дуудлага худалдаанаас олсон орлогыг санхүүжилт нь шийдэгдэхгүй байгаа сургууль, цэцэрлэгийг барих, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрт зарцуулах юм.

Ташрамд, “Баруун Сэлбэ” төв нь 1991 онд худалдааны төвийн зориулалтаар ашиглалтад орсон. УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоолоор нийслэлийн өмчид шилжин ирсэн бөгөөд НӨХГ-ын баланст бүртгэлтэй байсан. Улмаар 2004 оноос тус төвийн түрээслэгч нарт түрээсэлж буй талбайг нь хувьчилж эхэлсэн бөгөөд 14 иргэн, аж ахуйн нэгжид хувьчилсан. Харин “Улаанбаатар радио” ХХК-ийн эзэмшиж байсан 1222 ам метр талбайг түрээсийн давуу эрхээр хувьчилж авсан нь шүүхээр хүчингүй болсон тул нийслэлийн өмчид буцаан авсан юм. 

Баруун сэлбэ үйлчилгээний төв Ж блок барилгыг хувьчлах нээлттэй дуудлагын худалдаа

1. БАРИЛГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

     Барилга нь 1991 онд худалдааны төвийн зориулалтаар ашиглалтад орсон.

     Барилгын нийт талбай 1222 м2

2. ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНЭ                1,920,014,738.00 төгрөг

    ДЭНЧИНГИЙН ХЭМЖЭЭ                                            192,001,473.80 төгрөг

3. ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ 

1

Дуудлагын худалдаа болох хугацаа

2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13.00 цагт

2

Дуудлагын худалдаа болох газар

Нийслэлийн засаг захиргааны Хангарди цогцолбор Б блок 2 давхар 201 тоот

 

3

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө

 

 

4

 

 

Дэнчинг байршуулах данс

Хүлээн авагч байгууллага:

Нийслэлийн Өмчийн харилцааны газар

Дансны дугаар:

Нийслэлийн Төрийн сан 100200000961

 

5

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хаяг, регистрийн дугаар

Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу /14200/, “Сити тауэр”-8/1, 3 дугаар давхар

РД: 2576589

4. ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг битүүмжлэн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 10.00 цаг хүртэл  Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнд байрлах САНАЛЫН ХАЙРЦАГ-т хийнэ.

Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

Ø  Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт

Ø  Дэнчин төлснийг нотлох баримтын эх хувь

Ø  Хувь хүн бол Иргэний үнэмлэхийн хуулбар

Ø  Хуулийн этгээд бол Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөн оролцох этгээдийн итгэмжлэл болон Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргээс бүрдэнэ.

6. МЭДЭЭЛЭЛ АВАХ

Хувьчлах барилга байгууламжийг газар дээр нь очиж үзэж болох бөгөөд барилгын талаарх мэдээлэл, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг www.umch.ub.gov.mn цахим хуудас болон Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнөөс авна уу.

Лавлах утас: (11)-31-05-80