Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран манай байгууллага сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод хамгийн их ус тогтдог, явган хүн байтугай автомашин зорчих боломжгүй байсан 20 гаруй байршилд үе шаттайгаар борооны ус зайлуулах шугамын угсралтын ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.
2025 онд мөн адил хамгийн их ус тогтдог 10 байршлыг эрэмбэлэн сонгож 400-1200 хүртэл диаметртэй төмөр бетон хоолойгоор нийт 16 км урт борооны ус зайлуулах шугамын ажлыг манай Геодези, усны барилга байгууламжийн газрын хамт олон хийж гүйцэтгэж байна.
Авто замын зорчих хэсэгт хийгдэж буй дээрх ажлуудад хүлээцтэй хандаж буй иргэд та бүхэнд талархал илэрхийлье.
Бид хичээл амрахаас эхлэн хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө ажлуудаа дуусгаж, замын хөдөлгөөнд аль болох хүндрэл учруулахгүй байхыг зорин төлөвлөж, шуурхай зохион байгуулалттайгаар ажиллаж байна.
Холбоосууд