 
     
                            ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
Хан-Уул дүүргийн 15-р хороо 130-р сургуулийн 1 давхарт 6 м.кв талбайг "Буфет" зориулалтаар түрээслэх түрээслэгчийг шалгаруулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
| Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа | 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цаг | |
| Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг | Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-1, Хөвсгөл лейк сити товер- 8/1, 3 давхарт Нийслэлийн өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнд, Утас: 99936610 | |
| Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ | 1 мкв нь 15,000 (Арван таван мянган ) төгрөг (ашиглалтын зардал ороогүй дүнгээр) | |
| Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл | Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу шалгаруулна. 
 | |
| Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал | Иргэн | Хуулийн этгээд | 
| Иргэний үнэмлэхийн хуулбар | Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /гэрчилгээн дээр заасан үйл ажиллагааны чиглэл тусгагдсан байх/ | |
| Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны баталгаажсан дансны хуулга болон бусад баримт) | Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (байгууллагын сүүлийн 6 сарын харилцагч банкны баталгаажсан дансны хуулга болон бусад баримт) | |
| Байгууллагын 2024 оны эрх бүхий байгууллагаар баталгаажсан санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт | ||
| Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт | Хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт | |
| Үйл ажиллагааг хэрэгжүүлэх төсвийн тооцоолол | ||
| Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл, санхүүгийн тооцоолол, түүнд холбогдох баримт | ||
| Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл, түүнийг нотлох нотломж (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, гэрээ гэх мэт туршлагыг нотлох баримтыг ирүүлсэн тохиодолд тооцно) | ||
| 
 | ||
| Ажиллах хүчний мэдээлэл (одоо ажиллаж байгаа болон шинээр авч ажиллуулах талаарх мэдээлэл), мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал | ||
| Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт (одоо байгаа болон шинээр худалдан авах тоног төхөөрөмжийг тусгах ба үзүүлэлт, фото зургийн хамт ирүүлэх) | ||
| Түрээслэх үнийн санал албан хүсэлтээр | ||
| Түрээслэх талбайтай биечлэн танилцсан байх, түүнийг нотлох баримтыг ирүүлэх | ||
| Материал нээх хугацаа, хаяг байршил | 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-1, Хөвсгөл лейк сити товер- 8/1, 3 давхарт Нийслэлийн өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнд, Утас: 99936610 Жич: Шалгарсан байгууллагад утсаар мэдэгдэж хариу өгөх болно. | |
 
          Холбоосууд
