ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн өргөө сургуулийн хичээлийн 3 дугаар байрны 1 давхарт байрлах Цайны газрын зориулалттай түрээслэх түрээслэгчийг шалгаруулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цаг |
|
Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг |
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-1, Хөвсгөл лейк сити товер- 8/1, 3 давхарт Нийслэлийн өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнд, Утас: 99936610 |
|
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ |
1 мкв нь 15,000 (Арван таван мянган ) төгрөг (ашиглалтын зардал ороогүй дүнгээр) |
|
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу шалгаруулна.
|
|
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
Иргэн |
Хуулийн этгээд |
Иргэний үнэмлэхийн хуулбар |
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /гэрчилгээн дээр заасан үйл ажиллагааны чиглэл тусгагдсан байх/ |
|
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны баталгаажсан дансны хуулга болон бусад баримт) |
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (байгууллагын сүүлийн 6 сарын харилцагч банкны баталгаажсан дансны хуулга болон бусад баримт) |
|
Байгууллагын 2024 оны эрх бүхий байгууллагаар баталгаажсан санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт |
||
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт |
Хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт |
|
Үйл ажиллагааг хэрэгжүүлэх төсвийн тооцоолол |
||
Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл, санхүүгийн тооцоолол, түүнд холбогдох баримт |
||
Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл, түүнийг нотлох нотломж (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, гэрээ гэх мэт туршлагыг нотлох баримтыг ирүүлсэн тохиодолд тооцно) |
||
Бүтээгдэхүүний төрөл, үнийн санал болон танилцуулга |
||
Ажиллах хүчний мэдээлэл (одоо ажиллаж байгаа болон шинээр авч ажиллуулах талаарх мэдээлэл), мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал |
||
Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт (одоо байгаа болон шинээр худалдан авах тоног төхөөрөмжийг тусгах ба үзүүлэлт, фото зургийн хамт ирүүлэх) |
||
Түрээслэх үнийн санал албан хүсэлтээр |
||
Түрээслэх талбайтай биечлэн танилцсан байх, түүнийг нотлох баримтыг ирүүлэх |
||
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-1, Хөвсгөл лейк сити товер- 8/1, 3 давхарт Нийслэлийн өмчийн харилцааны газрын хурлын зааланд Жич: Шалгарсан байгууллагад утсаар мэдэгдэж хариу өгөх болно. |
Холбоосууд