Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна байрлах 30 автомашины зогсоол бүхий 200 м.кв талбайг автомашины зогсоолын зориулалтаар түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах зар

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна байрлах 30 автомашины зогсоол бүхий 200 м.кв талбайг автомашины зогсоолын зориулалтаар түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах зар

ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна байрлах 30 автомашины зогсоол бүхий 200 м.кв талбайг автомашины зогсоолын зориулалтаар түрээслэх түрээслэгчийг шалгаруулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цаг

Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-1, Хөвсгөл лейк сити товер- 8/1, 3 давхарт Нийслэлийн өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнд, Утас: 99936610

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

1 мкв нь 15,000 (Арван таван мянган ) төгрөг

(ашиглалтын зардал ороогүй дүнгээр)

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу шалгаруулна.

  • Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн 2 хувь ирүүлнэ.
  • Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй.
  • Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

Иргэн

Хуулийн этгээд

Иргэний үнэмлэхийн хуулбар

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /гэрчилгээн дээр заасан үйл ажиллагааны чиглэл тусгагдсан байх/

Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны баталгаажсан дансны хуулга болон бусад баримт)

Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (байгууллагын сүүлийн 6 сарын харилцагч банкны баталгаажсан дансны хуулга болон бусад баримт)

Байгууллагын 2024 оны эрх бүхий байгууллагаар баталгаажсан санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт

Хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт

Үйл ажиллагааг хэрэгжүүлэх төсвийн тооцоолол

Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл, санхүүгийн тооцоолол, түүнд холбогдох баримт

Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл, түүнийг нотлох нотломж (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, гэрээ гэх мэт туршлагыг нотлох баримтыг ирүүлсэн тохиодолд тооцно)

Үнийн санал болон танилцуулга

Ажиллах хүчний мэдээлэл (одоо ажиллаж байгаа болон шинээр авч ажиллуулах талаарх мэдээлэл), мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал

Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт (одоо байгаа болон шинээр худалдан авах тоног төхөөрөмжийг тусгах ба үзүүлэлт, фото зургийн хамт ирүүлэх)

Түрээслэх үнийн санал албан хүсэлтээр

Түрээслэх талбайтай биечлэн танилцсан байх, түүнийг нотлох баримтыг ирүүлэх

Материал нээх хугацаа, хаяг байршил

2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-1, Хөвсгөл лейк сити товер- 8/1, 3 давхарт Нийслэлийн өмчийн харилцааны газрын хурлын зааланд

Жич: Шалгарсан байгууллагад утсаар мэдэгдэж хариу өгөх болно.