Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа.

Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа.

Нийтэлсэн огноо: 2025-07-04

Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо хоногт албаныхан мэдэгдэж байсан. Тэгвэл уг таван багц тендерийг долоодугаар сарын 3-ны өдөр албан ёсоор зарлалаа. Уг багцад инженерийн шугам сүлжээ, орон сууцны барилга, ногоон байгууламж бүхий цогц бүтээн байгуулалт болох Сэлбэ хотын гол хэсгийг бүрдүүлэх төслийн ажлууд багтаж байна. Тендер зарлахаас өмнө бэлтгэл ажлын хүрээнд талбайг хашаажуулах ажил бүрэн дууссан. Цэвэрлэгээ, ариутгал, инженерийн дэд бүтцийн ажлууд дуусах шатандаа үргэлжилж байна.

Уг 3, 4 дүгээр багц тендерийг 5 багц болгон өргөжүүлснээр дотоодын үйлдвэрлэгчид, дотоодын барилга угсралтын компаниудыг дэмжих ач холбогдолтой. 3, 4 дүгээр багц тендерийг 5 багц болгон задалснаар төслийн зохион байгуулалтад өөрчлөлт орсон хэдий ч ерөнхий графикт өөрчлөлт оруулахгүйгээр алдагдсан хугацааг шахаж, 2026 ондоо 5 багц тендерийн ажлыг дуусгах хуваарийн дагуу ажиллахаа “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн төслийн багаас мэдээллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС