Нийтэлсэн огноо: 2025-06-30
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Vega city хотхоноос Рапид Хурд хороолол хүртэл 40 метр, “Orchid park” орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолбороос Japan Town хотхоны C3 блок хүртэл 176 метр авто зам гаргахаар орц, гарцыг чөлөөлж, холбоос замуудыг нээх ерөнхий төлөвлөлтийн зураг төслийг боловсруулж дууссан. Орц, гарцыг чөлөөлснөөр Соёмботой хөшөөнөөс урагш Ривер гарден хотхон хүртэл саадгүй зорчих, төв замын ачааллаас хуваалцах боломж бүрдэх юм.
Уг ажлыг эхлүүлэхээр өнөөдөр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Холбоосууд