Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчид

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчид "Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт"-ыг дотооддоо зохион байгууллаа.

Монгол Улсын Шадар сайд 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах сургалт, сурталчилгааг улсын хэмжээнд зохион байгуулж иргэд, олон нийтийн гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, аюулгүй амьдрах зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор "Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж"-ийг баталсан.  Иймд гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны нэгдсэн арга хэмжээг бүх шатны Засаг дарга, төрийн байгууллага, ААН сар бүрийн сүүлийн долоо хоногийн Пүрэв гарагт тогтмол зохион байгуулж, хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан мэдээг сар бүрийн 01-ний өдрийн дотор Нийслэлийн онцгой комиссын цахим хаягаар ирүүлэх чиглэл ННЗБ-уудад ирсэн.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчид 2025 оны 06 дугаар сарын 26 буюу өнгөрөгч Пүрэв гарагт "Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай" сургалтыг дотооддоо, нийт албан хаагчдын дунд зохион байгуулж, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллалаа.

Зуны улирал, ялангуяа 7-8-р саруудад Монгол орны ихэнх нутгаар хур тунадас, хүчтэй аадар бороо орох, гол мөрөн, нуурын усны түвшин нэмэгдэх, үер буух эрсдэл хамгийн өндөр байдгаас гадна иргэд хөдөө, амралт, аялалд явах, сурагчийн амралтын үеэр хүүхдүүд гадаа тоглож их цаг өнгөрөөх, хот суурин газарт авто зам, барилга, дэд бүтэц үерт амархан өртөх зэрэг олон эрсдэл үүсдэг. Иймд үер усны аюулаас сэргийлэх зөвлөмж буюу үерийн өмнө, үерийн үед, үерийн дараа ямар шуурхай арга хэмжээ авах, үерээс үүдэлтэй эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд үүсч болох эрсдэлийг таниулах, түүнчлэн аянга цахилгаанаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг багтаасан сургалт хичээлийг танилцууллаа.

Сургалтын танилцуулга хичээлийг орууллаа.