"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна.

Нийтэлсэн огноо: 2025-06-25

ХУД-ийн 3 дугаар хороо, "ТЭЦ-III"-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэл борооны ус зайлуулах шугам угсарна. Энэ хүрээнд тус уулзварыг хаана. 

  • Зам хаах: 6 дугаар сарын 25-ны 23:00 цаг
  • Зам нээх: 6 дугаар сарын 26-ны 06:00 цаг

Тус авто замын зорчих хэсэгт сэтэлгээ хийн борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС