Нийтэлсэн огноо: 2025-06-23
Энэ сарын 19--21-ны өдрүүдэд Төвийн бүсийн аймгуудын орон нутгийн өмчийн газрууд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчдын дунд онол арга зүйн мэдлэг олгох сургалт, туршлага солилцох уулзалт болж өнгөрлөө. Жил болгон зохион байгуулагддаг энэхүү сургалт, уулзалтыг Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн газар Сэлэнгэ аймагт амжилттай зохион байгууллаа.
Тус туршлага солилцох сургалт болон нөхөрсөг байдлыг бий болгох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулагдсан нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээнд Сэлэнгэ аймаг, Архангай аймаг, Булган аймаг, Дархан-Уул аймаг, Өвөрхангай аймаг, Орхон аймаг, Төв аймаг, Хөвсгөл аймаг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Нийслэлийн Өмчийн харилцааны газар гэсэн нийт 8 өмчийн газрын албан хаагчдын баг, тамирчид оролцсон юм.
Ийнхүү Нийслэлийн Өмчийн харилцааны газрын баг, тамирчид тус тэмцээнд "Гутгаар байр" өргөмжлөл, цомын эзэд болсон амжилттай оролцлоо.
Холбоосууд