Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах бяцхан тэмүүлэл төвийн 40 гаран эмч, эмнэлгийн ажилтан, өдрийн эмчилгээ болон амбулаториор үйлчлүүлж буй үйлчлүүлэгч болон тэдний эцэг, эх, асран хамгаалагч нарт ажлын өдрүүдэд 08:30-17:00 цагийн хооронд үйлчилгээ эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна. Үүнд:
Анхаарах зүйл: Зориулалт тус бүр дээр тус тусад нь материал ирүүлэх.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагт |
|
Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг |
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Бяцхан тэмүүлэл” төвийн 207 тоот өрөөнд |
|
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ |
1 мкв нь 15,000 (Арван таван мянган ) төгрөг (ашиглалтын зардал ороогүй дүнгээр) |
|
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу шалгаруулна
|
|
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
Иргэн |
Хуулийн этгээд |
Иргэний үнэмлэхний хуулбар |
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ |
|
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг) |
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, 2024 оны санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг) |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт |
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт /хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын/ |
|
Үйл ажиллагааг хэрэгжүүлэх төсвийн тооцоолол |
||
Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл |
||
Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл, түүнийг нотлох нотломж (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, гэрээ гэх мэт) |
||
Үйлчилгээний үнийн санал болон танилцуулга /Үлгэрчилсэн цэс байдлаар/ |
||
Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал, мэргэжлийн диплом, лиценз |
||
Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт ( фото зургийн хамт) |
||
Түрээслэх үнийн санал албан хүсэлтээр |
||
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2025 оны 06 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Бяцхан тэмүүлэл” төвийн сургалтын танхим |
Хаяг: Баянзүрх дүүрэг 16-р хороо, 16-р хороолол дандарын 27-ын 1
Холбоо барих утас: 96084444, 86004747, 77551100
Холбоосууд