Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн өргөө сургуулийн хичээлийн 3 дугаар байрны 1 давхарт байрлах Цайны газрын зориулалттай 188,3 м.кв, талбайг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
| Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 10:30 цаг |
|
| Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг |
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-1, Хөвсгөл лейк сити товер- 8/1, 3 давхарт Нийслэлийн өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнд, Утас: 85256954 |
|
| Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ
|
1 мкв нь 15,000 (Арван таван мянган ) төгрөг (ашиглалтын зардал ороогүй дүнгээр) |
|
| Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу шалгаруулна
|
|
| Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
Иргэн |
Хуулийн этгээд |
| Иргэний үнэмлэхийн хуулбар
|
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл/ |
|
| Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг) |
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, 2024 оны санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг) |
|
| Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт |
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт /хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын/ |
|
| Үйл ажиллагааг хэрэгжүүлэх төсвийн тооцоолол |
||
| Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл |
||
| Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл, түүнийг нотлох нотломж (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, гэрээ гэх мэт) |
||
| Хоолны цэсийн үнийн санал болон танилцуулга /үлгэрчилсэн цэс байдлаар/, технологийн карт |
||
| Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал, мэргэжлийн диплом, лиценз, эмнэлгийн шинжилгээний хуудас |
||
| Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт ( фото зургийн хамт) |
||
| Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл |
||
| Түрээслэх үнийн санал албан хүсэлтээр |
||
| Материал нээх хугацаа, хаяг байршил |
2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын хурлын зааланд Жич: Шалгарсан байгууллагад утсаар мэдэгдэж хариу өгөх болно. |
|
Холбоосууд