 
     
                            ХанУул дүүргийн усан спорт сургалтын төв ОНӨУТҮГ-ийн харъяа 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвд “чийрэгжүүлэх өрөө, фитнесс заал” -ний зориулалтын талбайг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.
| Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа | 
 2024 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр 15 цагт | |
| Материал хүлээн авах , мэдээлэл авах хаяг | Нийслэлийн Хан-Уул дүүргийн Усан спорт сургалтын төв ОНӨУТҮГ Харилцах утас: 88079772 | |
| Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ (ашиглалтын зардал ороогүй дүнгээр) | 
 
 Доод жишиг үнэ 1мкв 15,000 төгрөг | |
| 
 Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл | ·Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу шалгаруулна. ·Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн ирүүлнэ. ·Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй. ·Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч өөрөө бүрэн хариуцна. | |
| 
 
 
 
 
 
 
 
 Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал | Иргэн | Хуулийн этгээд | 
| Иргэний үнэмлэхний хуулбар | Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл | |
| Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга хураангуй байдлаар) | Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт хураангуй байдлаар) | |
| Төсвийн тооцоолол | ||
| Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт | ||
| Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар | ||
| Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт (фото зургийн хамт) | ||
| Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл гаргасан бол давуу тал болно. | ||
| Үнийн санал (доод жишиг үнээс дээш байх) | ||
| Материал нээх хугацаа, хаяг байршил | 
 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагт 
 | |
 
          Холбоосууд
