Нийслэлийн өмчийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийх мэргэжлийн үнэлгээний байгууллагыг сонгон шалгаруулах урилга

Нийслэлийн өмчийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийх мэргэжлийн үнэлгээний байгууллагыг сонгон шалгаруулах урилга

Нийслэлийн Өмчид бүртгэлтэй үл хөдлөх боон хөдлөх хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Олон улсын болон үндэсний стандартын дагуу үнэн бодитоор үнэлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.  

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2025 оны 06дугаар сарын 03-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг хүртэл

Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг

Нийслэлийн Өмчийн харилцааны газар

/Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бага тойруу Сити товер 3 давхар/

Утас: 11320248

Үнэлгээ хийлгэх хөрөнгө

  • Баруун Сэлбэ үйлчилгээний төвийн "Ж” блок
  • Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан байр
  • Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны өрхийн эмнэлгийн хуучин барилга
  • Баянгол дүүргийн 8 дугаар хорооны өрхийн эмнэлгийн хуучин барилга
  • Баянгол дүүргийн 7 дугаар хорооны “Эрхэмжаргалан” Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга
  • Сонгинохайрхан дүүргийн 7   дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Халуун усны барилга /8 хүний/
  • Баянгол дүүргийн 20 дугаар хороо Цагдаагийн хэсгийн байрлаж байсан байр
  • Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 2 хүний халуун усны барилга
  • Нийслэлийн өмчид бүртгэлтэй тээврийн хэрэгсэл

Ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

  • Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн 2 хувь ирүүлнэ.
  • Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй.
  • Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

Хуулийн этгээд

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл

Байгууллагын ерөнхий танилцуулга

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ

Үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл

Сүүлийн 3 жилийн хугацаанд хөрөнгийн үнэлгээний ажил хийж байсан туршлагын талаарх мэдээлэл, санхүүгийн тайлан

Шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архивын тодорхойлолт

Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүний өргүй тухай харилцагч бүх банкны тодорхойлолт

Оролцогчдод тавигдах шаардлага

Хугацаагүй эрхтэй мэргэшсэн үнэлгээчний тоо 2-оос доошгүй байх

Татварын өр төлбөргүй байх /Байгууллагын татварын болон Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт/

Мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулсан байх

Үнэлгээний эцсийн дүнгээс хамаарах хууль зүйн хариуцлагаа ухамсарласан байх

Үнэлгээ хийх хөрөнгөтэй ямар нэгэн байдлаар ()нэгдмэл сонирхолгүй байх, өмнө нь тус байгууллагад хөрөнгийн үнэлгээ хийж байгаагүй байх

Материал нээх хугацаа, хаяг байршил

2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр