Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Ёс зүйн хэм хэмжээ батлах тухай” 109 дүгээр тогтоолын хавсралтаар “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”-г баталсан.
Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоол хүчингүй болсон тул 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Ёс зүйн дэд хорооноос албан хаагчдадаа мэдээлэл хүргэх үүднээс “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ" сэдэвт танхимын сургалтыг зохион байгууллаа.
Түүнчлэн нийт албан хаагчдад Засгийн газрын тогтоол, тогтоолын хавсралт линк, сургалтын материалыг файл хэлбэрээр албан ёсны цахим группд байршууллаа.
Холбоосууд