 
     
                            Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 18-д байрлах Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн 1 дүгээр давхарт байрлах 30,83м2 талбайг “Кофе шоп болон хүнс”-ний зориулалтаар үйл ажиллагаа явуулах түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
| Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа | 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг хүртэл. | 
| Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг | Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг, 3 дугаар давхарт Утас: 94182211, 99164422, 99169331 | 
| Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ (ашиглалтын зардал ороогүй дүнгээр) | 1 мкв нь 15,000 (Арван таван мянган)төгрөг | 
| Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл | Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу шалгаруулна ·Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн 1 хувь ирүүлнэ. ·Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй. ·Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна. | 
| Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал | Хуулийн этгээд | 
| Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл/ | |
| Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга 2023 оны санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын өр төлбөргүй тодорхойлолт зэрэг) | |
| Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт /хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын/ | |
| Үйл ажиллагааны үр ашгийн тооцоолол | |
| Олон улсын сүлжээ дэлгүүр байх (Давуу тал болно) | |
| Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт ирүүлбэл давуу тал болно) | |
| Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал, мэргэжлийн диплом, лиценз | |
| Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт,( фото зургийн хамт) | |
| Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл | |
| Түрээслэх үнийн санал | |
| Материал нээх хугацаа, хаяг байршил | 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн 1 давхарт хурлын танхимд | 
 
          Холбоосууд
