“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт өнгөрөгч бямба гаригт болж өнгөрлөө. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Улаанбаатар марафонд 41 улсын 30 мянга орчим иргэн оролцлоо. Олон улсын гүйлтэд оролцогчид өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл долоон төрөлд гүйсэн юм. Энэ жил Улаанбаатар марафоны 10 жилийн ойг тохиолдуулан жил бүрийн онцлох зургуудаас түүвэрлэсэн гэрэл зургийн үзэсгэлэнг талбайн том асрын чанх ард дэлгэсэн.
Түүнчлэн марафонд оролцогчдын бүртгэлийг цахимжуулан нэгдсэн системд холбож, RFID технологийн шийдлийг ашиглан гүйгчдийн гараа, бариаг бүртгэх болон барианд орсон зургийг нь тухайн хүний бүртгэлтэй хаяг руу илгээх, гүйгчдийн гүйлтийн үеийн үзүүлэлтийг хэмжих автоматжуулсан технологийг нэвтрүүлээд байгааг “Hipay” компаниас хариуцан 4 дэх жилдээ хамтран ажиллалаа. Мөн сайн дурын ажилтнаар 450 залуус дэмжлэг үзүүлэн ажилласан байна.
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчдын төлөөлөл жил бүр марафонд амжилттай оролцдог бөгөөд энэ жил 10 албан хаагч 5 км зайд гүйж барианд орж ирлээ.
Иргэд та бүхнийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэж, ирэх жилүүдэд зохиогдох Улаанбаатар марафондоо идэвхтэй оролцохыг уриалж байна.
Холбоосууд