Нийтэлсэн огноо: 2025-05-22
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчид Төрийн Өмчийн бодлого зохицуулалтын газраас 2025 оны 05 сарын 05-ны өдрөөс 05 сарын 09-ний өдрийн хооронд зохион байгуулсан “Төрийн болон Орон нутгийн өмчийн харилцааны салбарын нэгдсэн сургалт”-д амжилттай хамрагдлаа.
Нэгдсэн сургалт хөтөлбөрийн дагуу үр дүнтэй зохион байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Нийтийн өмчийн хууль (Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга)”-ийн төслийн хэлэлцүүлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хамтран Хууль зүйн яаманд зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга нээж үг хэлсэн бөгөөд тус газрын бүх хэлтсийн дарга, мэргэжилтэн, аймаг, нийслэлийн өмчийн харилцааны газрын удирдлага, төрийн өмчит компанийн захирал, судлаач, иргэдийн төлөөлөл бүхий 80 гаруй хүн оролцов.
Мөн Азийн хөгжлийн банкнаас зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслийн талаар мэдээллийг хийж Нийслэл, аймгийн орон нутгийн өмчийн газрууд 2024 оны ажлын тайлангаа танилцуулж, хэлэлцүүлсэн. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн анхны ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат эдийн засагч, Доктор, Профессор Р.Батжаргал “Нягтлан бодох бүртгэлийн стандарт 16-Үндсэн хөрөнгө” сэдвээр, Дэлхийн банкны санхүүгийн удирдлагын мэргэжилтэн М.Цолмончимэг, “Монгол Улсад Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд”сэдвээр, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Кадастрын хэлтсийн дарга П.Баянтүмэн “Газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэл” сэдвээр, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн гүйцэтгэх захирал Б.Энхболд, “Хөрөнгийн үнэлгээний онцлог өнөөгийн байдал” сэдвээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын зөвлөх, н.Чинзориг “Хөрөнгө оруулалтаар бий болсон үндсэн хөрөнгө” сэдвээр, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүй сэдвээр Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн Ж.Ивээлэн, мэргэжилтэн С.Санаасан нар тус тус мэдээлэл өгч санал солилцов.
Түүнчлэн Төрийн болон Орон нутгийн өмчийн цахим системийн талаарх сургалтыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Мөнхбаатар, гүйцэтгэгч “Аствишн” ХХК танилцуулж, практик дадлага хийлгэлээ.
Холбоосууд