Нийслэлийн Өмчийн харилцааны газар шилдэг Орон нутгийн өмчийн газраар шалгарлаа.

Нийслэлийн Өмчийн харилцааны газар шилдэг Орон нутгийн өмчийн газраар шалгарлаа.

Төрийн Өмчийн бодлого зохицуулалтын газраас 2025 оны 05 дугаар сарын 05-аас 09-ний өдрийн хооронд “Төрийн болон Орон нутгийн өмчийн харилцааны салбарын нэгдсэн сургалт”-ыг зохион байгуулсан билээ. Сургалтын төгсгөлд Төрийн болон орон нутгийн өмчийн хууль тогтоомж, бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд гаргасан ололт амжилт, 2024 оны үйл ажиллагааны үр дүнгээр бусдыгаа манлайлсан Нийслэлийн Өмчийн харилцааны газар "Шилдэг Орон нутгийн өмчийн газар"-аар шалгарлаа.

Төрийн Өмчийн бодлого зохицуулалтын газраас жил бүр үйл ажиллагааны үр дүнгээр бусдыгаа манлайлсан өмчийн газрыг шалгаруулдаг.

Өнгөрөгч 2024 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь хууль тогтоомж бодлого шийдвэрийн хэрэгжилтийг 100% хангаж ажилласан, нийслэлийн төсөвт 7,3 тэрбум төгрөгийг төвлөрүүлж орлого төвлөрүүлэлтийг давуулан биелүүлсэн, нийслэлийн өмчийн ашиглалт хамгаалалтыг сайжруулахад анхаарч, арга хэмжээ авч ажилласан мөн Нийслэлийн Засаг даргатай байгуулсан 2024 оны "Хариуцлагын гэрээ"-ний биелэлтийг "Маш сайн" үнэлгээтэйгээр дүгнүүлсэн зэрэг амжилттай ажилласан.