“Ахмадын туршлага-Байгууллагын хөгжилд” хэлэлцүүлэг зохион байгуулагдаж Нийслэлийн Өмчийн харилцааны газран албан хаагчид хамрагдлаа.

“Ахмадын туршлага-Байгууллагын хөгжилд” хэлэлцүүлэг зохион байгуулагдаж Нийслэлийн Өмчийн харилцааны газран албан хаагчид хамрагдлаа.

Нийтэлсэн огноо: 2025-05-05 

Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Төрийн албаны нийслэл дэх салбар зөвлөлөөс “Ахмадын туршлага-Байгууллагын хөгжилд” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр ахмад ажилтны зөвлөх үйлчилгээний ач холбогдол, үр нөлөө, Монгол Улсад ахмад ажилтны зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх боломж, тулгарч буй сорилтууд, байгууллагын хүний нөөцийн бодлогод ахмад ажилтны зөвлөх үйлчилгээг хэрхэн тусгах талаар хэлэлцсэн юм. 

Хэлэлцүүлэгт Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Захиргаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Сувданзаяа, хүний нөөцийн мэргэжилтэн Г.Даваамөнх нар оролцсон бөгөөд нийслэл, дүүргийн ЗДТГ-уудын хүний нөөцийн ажилтнууд, ахмадын хороо болон хувийн байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Энэ талаар НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд “Аливаа төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагч нарын хувьд залуу, дунд, ахмад үеийн гурван төлөөлөл мөр зэрэгцэн ажилладаг. Ахмад үеийн төлөөллийн ажлын арга барил, туршлагыг залуучууддаа зааж сургах нь чухал. Уг хэлэлцүүлгээс зөвлөмж гарган бүх шатны байгууллагуудад хүргэн ажиллана” гэв.

Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн гишүүн асан С.Цэдэндамба “Ахмад үеийг туршлага, нөөц, баялаг гэж үзэх хандлага дэлхий дахинд бий болсон байна. Өнөөгийн ахмадууд цаг үеэ даган орчин үеийн мэдлэг мэдээлэл, туршлагыг мөн хуримтлуулсан. Энэ ч утгаараа ахмад үеийн нөөцийг залуу үедээ өвлүүлэн, бэхжүүлэх нь зүй ёсны хэрэг юм” гэлээ.