Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчид хаврын

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчид хаврын "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-т оролцож 160 хайлаас мод тарьлаа.

Нийтэлсэн огноо: 2025-05-05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2025 оны хаврын "Бүх нийтийн мод тарих", тариалсан мод, бут, сөөгийг арчлан хамгаалах арга хэмжээг 05 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийг дуустал хугацааны Бямба, Ням гаригуудад зохион байгуулж эхлээд байгаа билээ.

Дээрх арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчид 05 дугаар сарын 03-ны өдөр Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнд 160 хайлаас суулгаж, усалж, арчилснаас гадна өнгөрсөн онуудад суулгаж, ургуулсан мод, бут, сөөгөө усаллаа.

Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагууд, ААН, иргэд та бүхнийг мөн "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-төө идэвхтэй хамрагдахыг уриалж байна.