Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилгын “Б” блок байрны 1 давхарт байрлах талбайг  “Сүлжээ дэлгүүр”-ийн зориулалтаар түрээслэх түрээслэгчийг шалгаруулах сонгон шалгаруулах зар

Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилгын “Б” блок байрны 1 давхарт байрлах талбайг “Сүлжээ дэлгүүр”-ийн зориулалтаар түрээслэх түрээслэгчийг шалгаруулах сонгон шалгаруулах зар

Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

Хан-Уул дүүрэг, 23-р хороо, Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилгын “Б” блок байрны 1 давхарт байрлах 40 м.кв талбайг стандартад нийцсэн, шинэлэг, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн бүхий “Сүлжээ дэлгүүр”-ийн зориулалтаар түрээслэх түрээслэгчийг шалгаруулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 10:30 цаг

Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-1, Хөвсгөл лейк сити тоьер- 8/1, 3 давхарт Нийслэлийн өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнд, Утас: 99936610

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

1 мкв нь 15,000 (Арван таван мянган ) төгрөг

(ашиглалтын зардал ороогүй дүнгээр)

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу шалгаруулна

  • Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн 2 хувь ирүүлнэ.
  • Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй.
  • Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

Иргэн

Хуулийн этгээд

Иргэний үнэмлэхийн хуулбар

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл/

Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт, болон бусад баримт)

Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, 2024 оны санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт болон бусад баримт)

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт /хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын/

Үйл ажиллагааг хэрэгжүүлэх төсвийн тооцоолол

Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй санхүүгийн тооцоолол, зурга төсөл

Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл, түүнийг нотлох нотломж (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, гэрээ гэх мэт)

Бүтээгдэхүүний төрөл, үнийн санал болон танилцуулга

Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал, мэргэжлийн диплом, лиценз,

Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт ( фото зургийн хамт)

Түрээслэх үнийн санал албан хүсэлтээр

Материал нээх хугацаа, хаяг байршил

2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-1, Хөвсгөл лейк сити тоьер- 8/1, 3 давхарт Нийслэлийн өмчийн харилцааны газрын хурлын зааланд

Жич: Шалгарсан байгууллагад утсаар мэдэгдэж хариу өгөх болно.