“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтэд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчид нэгдлээ.

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтэд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчид нэгдлээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 5 дугаар сарын 24-ний өдөр болохоор төлөвлөгдөөд байгаа бөгөөд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 11 албан хаагч оролцохоор бүртгүүллээ. “Улаанбаатар марафон” гүйлтийг сонирхон дэмжигчдийн тоо жил бүр нэмэгдэж, 2024 онд гадаад, дотоодын 30 мянга гаруй хүн оролцсон.

Иймд Нийслэлийн Нутгийн Захиргааны байгууллагууд, дүүргийн Засаг даргын тамгын газрууд, ААН, иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Гүйлтийн бүртгэл 4 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 20-ны өдөр үргэлжлэх бөгөөд оролцох хүсэлтэй хувь хүн, албан байгууллага, гадаадын иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хуудсаар болон Hipay аппликейшнаар бүртгүүлж онлайнаар хураамжаа төлөх юм. Гүйлтийн төрлүүд өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл байна.

“Улаанбаатар марафон”-д оролцсон хүн бүр өмнөх жилтэй адил “Батламж”-аа https://ulaanbaatar.marathon.mn/  цахим хаягаас хэвлэн авах юм байна.  Мөн 42, 21, 10 км-ийн гүйлтэд оролцогчдын амжилтыг энэхүү цахим хаягт байршуулна.