Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа бэлэглэе” сайн үйлсийн аяныг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны лхагва гаригийн 09:00-12:00 цагийн хооронд яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор байрны “А” блокт зохион байгуулах тул нийт албан хаагч та бүхнийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
 ЦУС ӨГӨХӨӨС ӨМНӨ АНХААРАХ ЗҮЙЛС:
 • 6 цагаас дээш унтаж амрах
 • Шингэн зүйл ердийн хэмжээнээс их уух
 • Сүүтэй цай, сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглээгүй байх
 • Өнгөтэй ундаа шүүс уугаагүй байх
 • Өөх тос хэрэглээгүй байх
 • Цус өгөхөөс өмнөх 3 хоногт согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
 • 7-10 хоногт антибиотик, эм тариа хэрэглээгүй байх
 ЦУС ӨГӨХӨӨС ТАТГАЛЗАХ ШАЛТГААН:
 • Жирэмсэн болон хөхүүл үед
 • Мэс ажилбарын дараа
 • Сүүлийн 6 сард шивээс хийлгэсэн бол
 • Шүдээ авхуулсны дараа 10 хоног
 • Зүү эмчилгээний дараах 6 сар
 • Сарын тэмдэг ирж дууссаны дараах 3 хоног
 • Харшил сэдэрсэн бол
 • Таны биед ямар нэгэн зовуурь байгаа бол
Лавлах утас: 99048496 /Эмч/
          Холбоосууд