 
     
                            Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Яармаг салбар амбулаторийн 1 дүгээр давхарт байрлах 25 м.кв “Компьютерт томографын оношилгоо”-ны зориулалтаар түрээслэх талбайн түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
| Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа | 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 10:30 цаг | |
| Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг | Хаяг: Хаяг: Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг, 3 дугаар давхар, Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирлын өрөө Утас:: 94182211, 99164422, 99169331 | |
| Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ | 1 мкв нь 15,000 (Арван таван мянган ) төгрөг (ашиглалтын зардал ороогүй дүнгээр) | |
| Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл | Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу шалгаруулна 
 | |
| Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал | Иргэн | Хуулийн этгээд | 
| Иргэний үнэмлэхний хуулбар | Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл/ | |
| Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг) | Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, 2024 оны санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг) | |
| Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт /хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын/ | |
| Үйл ажиллагааг хэрэгжүүлэх төсвийн тооцоолол | ||
| Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл | ||
| Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл, түүнийг нотлох нотломж (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, гэрээ гэх мэт) | ||
| Үйл ажиллааг хэрэгжүүлэх үнийн санал болон танилцуулга /үлгэрчилсэн цэс байдлаар/ | ||
| Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал, мэргэжлийн диплом, лиценз, эмнэлгийн шинжилгээний хуудас | ||
| Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт ( фото зургийн хамт) | ||
| Түрээслэх үнийн санал албан хүсэлтээр | ||
| Материал нээх хугацаа, хаяг байршил | 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн 1 давхарт хурлын танхимд Жич: Шалгарсан байгууллагад утсаар мэдэгдэж хариу өгөх болно. | |
 
          Холбоосууд
