Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчид гамшгийн зарлан мэдээллийн дуут дохионы үеэр гамшгийн үеийн дүрмээ баримтлан оролцлоо.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчид гамшгийн зарлан мэдээллийн дуут дохионы үеэр гамшгийн үеийн дүрмээ баримтлан оролцлоо.

Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоол, жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дахь долоо хоногийн пүрэв гараг буюу энэ оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт (орон нутгийн 15:00цагт) гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарсан бөгөөд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчид ОБГ-аас өгсөн заавар, зөвлөмж болон гамшгаас хамгаалах дадлага, сургалтаар олж авсан мэдлэг, туршлагаа хэрэгжүүлж оролцлоо.

Эхний дуут дохио дугарах үеэр суу, нууг, хүлээ дүрмээ баримталж, хоёр дахь дуут дохио дуугарахад байгаа газраасаа гарч , аюулгүй газар буюу Сүхбаатарын талбайн цугларах цэгт цугларч холбогдох албан хаагчид нэрсээ бүртгүүлж оролцлоо.