МУ-ын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан билээ.
Тус тогтоолын хүрээнд:
Нийслэлийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Нарантуяа “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Мөн Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дахь долоо хоногийн Пүрэв гараг буюу энэ оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагт (орон нутгийн 15:00цагт) гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарах бөгөөд аж ахуйн нэгж албан байгууллагууд ОБГ-аас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургалтанд хамрагдана.
Холбоосууд