Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Улаанбаатар хотод 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг албан хаагчид болон олон нийтэд танилцуулах ажлыг зохион байгуулж ажиллалаа.

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Улаанбаатар хотод 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг албан хаагчид болон олон нийтэд танилцуулах ажлыг зохион байгуулж ажиллалаа.

Нийтэлсэн огноо: 2025-04-14

2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02-01/1668 тоот албан бичгийн хүрээнд “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталж, Нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн хөгжлийн /мега/ төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчдад танилцуулах ажлыг зохион байгуулж байна. 

Үүний хүрээнд 2025 оны 03 дугаар сарын 31-ээс 04 дүгээр сарын 11-ны өдрийн хооронд Хууль зүйн хэлтсийн дарга Б.Баясалмаа, мэргэжилтэн Б.Нандин-Эрдэнэ, А.Номундалай нар 24 мега төслийн дэлгэрэнгүй мэдээллийг нийт албан хаагчдад танилцуулах ажлыг зохион байгуулж ажиллалаа.