 
     
                            
Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
Хан-Уул дүүрэг, 23-р хороо, Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилгын “Б” блок байрны 1 давхарт байрлах 40 м.кв талбайг стандартад нийцсэн, шинэлэг, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн бүхий “Сүлжээ дэлгүүр”-ийн зориулалтаар түрээслэх түрээслэгчийг шалгаруулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
| Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа | 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 16:30 цаг | |
| Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг | Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-1, Хөвсгөл лейк сити товер- 8/1, 3 давхарт Нийслэлийн өмчийн харилцааны газрын 301 тоот өрөөнд, Утас: 85256954 | |
| Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ | 1 м.кв нь 15,000 (Арван таван мянган ) төгрөг (ашиглалтын зардал ороогүй дүнгээр) | |
| Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл | Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу шалгаруулна 
 | |
| Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал | Иргэн | Хуулийн этгээд | 
| Иргэний үнэмлэхийн хуулбар | Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл/ | |
| Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт, болон бусад баримт) | Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, 2024 оны санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт болон бусад баримт) | |
| Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт /хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын/ | |
| Үйл ажиллагааг хэрэгжүүлэх төсвийн тооцоолол | ||
| Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй санхүүгийн тооцоолол, стандартад нийцүүлсэн зураг төсөл | ||
| Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл, түүнийг нотлох нотломж (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, гэрээ гэх мэт) | ||
| Бүтээгдэхүүний төрөл, үнийн санал болон танилцуулга | ||
| Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал, мэргэжлийн диплом, лиценз, | ||
| Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт ( фото зургийн хамт) | ||
| Түрээслэх үнийн санал албан хүсэлтээр | ||
| Материал нээх хугацаа, хаяг байршил | 2025 оны 05 04 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын хурлын зааланд Жич: Шалгарсан байгууллагад утсаар мэдэгдэж хариу өгөх болно. | |
 
          Холбоосууд
