Нийслэлийн Засаг даргын А853 дугаар захирамжаар Баянгол, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон нийт 8,5 тэрбум төгрөг бүхий 5 барилга байгууламжийг Нийслэлийн өмчид бүртгэлээ.
Үүнд:
·Налайх дүүргийн 3 дугаар хорооны 317 дугаар цэцэрлэг
·Баянгол дүүргийн 20 дугаар хорооны 34 дүгээр цэцэрлэг
·Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны 294 дүгээр цэцэрлэг
·Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны Толгойт хөгжлийн төв
·Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны Иргэдэд үйлчлэх байр
Холбоосууд