Нийслэлийн Өмчийн харилцааны газар ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ (shilen.gov.mn)-д 2025 оны IV дүгээр улирлын тайлант хугацааны “ШИЛЭН ИНДЕКС”-ээр 99% үнэлэгдлээ.

Нийслэлийн Өмчийн харилцааны газар ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ (shilen.gov.mn)-д 2025 оны IV дүгээр улирлын тайлант хугацааны “ШИЛЭН ИНДЕКС”-ээр 99% үнэлэгдлээ.

Монгол Улсын Засгийн газраас авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд “5Ш” ажиллагааг хэрэгжүүлж, Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай” 49 дүгээр тогтоол батлагдсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ажил хариуцуулах 49 дүгээр захирамжаар “5Ш” ажиллагааны нэг болох “Шил ажиллагаа”-г хариуцаж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад үүрэг болгосон юм.

“Шил ажиллагаа”-ны хүрээнд төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлыг бодитоор хангах, иргэд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор мэдээлэл хариуцагчдаас хуульд заасан мэдээллийг нэгтгэн олон нийтэд нээлттэй хүргэх shilen.gov.mn системийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ашиглалтад оруулсан.

Мөн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр мэдээлэл хариуцагч нь нээлттэй мэдээллийг өөрийн цахим хуудас болон нээлттэй мэдээллийн нэгдсэн системд заавал байршуулах үүргийг хуульчилсан. Тухайлбал, тус хуулийн 8 дугаар зүйлд дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгахаар заасан.

Үүнд:

- байгууллагын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт;

- үйл ажиллагааны стратеги, бодлого, төлөвлөгөө;

- хүний нөөцийн мэдээлэл;

- төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа;

- үзүүлж буй төрийн үйлчилгээ;

- хуулиар хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээлэл багтдаг.

“Шилэн индекс” нь дээрх мэдээллийг ил тод, нээлттэй байршуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, төрийн байгууллагын хариуцлага, ил тод байдлыг нэмэгдүүлэх чухал шалгуур үзүүлэлт юм.

Иймд Авлигатай тэмцэх “5Ш” ажиллагаа, “Шил ажиллагаа”-ны зорилтыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн ханган ажиллах үүднээс мэдээлэл хариуцагч байгууллагууд shilen.gov.mn системд бүртгэлээ баталгаажуулж, 2026 оны “Шилэн индекс”-ийн тайлангаа тогтоосон хугацаанд ирүүлэхийг уриалж байна.

#нийслэлийнөмчийнхарилцааныгазар #шилэниндекс #ИлТодБайдал #shilengov