Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт компьютерт томографын оношилгооны зориулалттай талбайн түрээслэгчийг сонгон шалгаруулах зар

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт компьютерт томографын оношилгооны зориулалттай талбайн түрээслэгчийг сонгон шалгаруулах зар

Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

Түрээслэх талбайн зориулалт

Байршил

Талбайн хэмжээ

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

1

 

Компьютерт томографын оношилгоо

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Нэгдсэн эмнэлгийн Эко Амбулаторийн 1-р давхарт

25 м.кв

1 м.кв нь 15,000 (Арван  таван мянга) төгрөг (ашиглалтын зардал ороогүй дүнгээр)

Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-1, Хөвсгөл лейк сити товер- 8/1, 3 давхарт, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнд /бичиг хэргийн өрөө/, Утас:85256954

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл: Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг

Материал нээх хугацаа, хаяг байршил

2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр

/Сонгон шалгаруулалтад  материал ирүүлсэн дугтуйн гадна талд байх утасны дугаараар цагийг мэдэгдэнэ./

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-1, Хөвсгөл лейк сити товер- 8/1, 3 давхарт Нийслэлийн өмчийн харилцааны газрын 302 тоот, хурлын зааланд.

Мэдээлэл авах цахим хаяг, утас

Нийслэлийн өмчийн харилцааны газар

Цахим хуудас:  www.umch.ub.gov.mn

Утас: 85256954

 

Түрээслэгч байгууллага: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Нэгдсэн эмнэлгийн Эко Амбулаторийн 1-р давхар

Цахим хуудас:

info@hudne.ub.gov.mn

Утас: 94182211

Анхаарах зүйлс:

  • Утасны дугаар, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж, товьёг хийж битүүмжилсэн хэлбэрээр 2 хувь ирүүлнэ.
  • Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд үл маргах журмаар хасна.
  • Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотолж, ирүүлсэн материалын бүрдэл болон үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.
  • Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг шалгаруулна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

Иргэн

Хуулийн этгээд

Иргэний үнэмлэхийн хуулбар

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл и монголиагаас хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааны хамт/, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл

Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны хураангуй дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт болон бусад холбогдох баримт)

Үйл ажиллагааг эхлүүлж, өөрийн хөрөнгөөр засвар, тохижилт хийх хөрөнгийн болон санхүүгийн чадварыг нотлох баримт

  • сүүлийн 6 сарын харилцагч банкны хураангуй дансны хуулганы үлдэгдэл, үйл ажиллагааг хэвийн явуулах чадварыг нотлох тогтмол орлого,
  • зээлээр үйл ажиллагаа хэрэгжүүлэх бол зээл авах боломжтой талаар нотлох баримт.

2024 оны аудитлагдсан санхүүгийн тайлан, 2025 оны санхүүгийн тайлан (санхүүгийн тайлангаар ашигтай ажилласан байх)

Татварын тодорхойлолт /татварын өр төлбөргүй байх/

Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сүүлийн 1 жилийн тодорхойлолт

Бусад баримт

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт, иргэний хэрэгт хариуцагчаар татагдаж байгаагүй талаар шүүхийн лавлагаа, тодорхойлолт

Хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт, иргэний хэрэгт хариуцагчаар татагдаж байгаагүй талаар шүүхийн лавлагаа, тодорхойлолт

Үйл ажиллагааг хэрэгжүүлэх төсвийн тооцоолол (түрээсийн төлбөр болон бусад зардлыг хэрхэн төлөх талаар орлого, зарлагыг тооцсон үндэслэлтэй тооцоолол байх)

Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй санхүүгийн тооцоолол (зураг төсөл хавсаргаж болно)

Жич: Түрээслэгч байгууллага өөрийн хөрөнгөөр буцаах нөхцөлгүйгээр засвар, үйлчилгээг хийж гүйцэтгэнэ.

Үйл ажиллагааны танилцуулга, ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл, түүнийг нотлох нотломж (харилцагч байгууллагын тодорхойлолт, гэрээ, гэрээ дүгнэсэн акт, тооцоо нийлсэн актын хуулбар, бусад баримт)

Бүтээгдэхүүний төрөл, үнийн санал болон танилцуулга

Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, лиценз, эмнэлгийн шинжилгээний хуудас, үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал, /ажилтан нь тухайн байгууллагын үндсэн ажилтан эсэх, эсхүл шинээр авч ажиллуулах талаар мэдээллийг тодорхой ирүүлэх/

Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах одоо байгаа болон шинээр худалдан авах тоног төхөөрөмжийн жагсаалт, фото зураг

Түрээслэх үнийн санал албан хүсэлтээр (сонгон шалгаруулалтын үнийг олон нийтэд ил мэдээлэхэд татгалзах зүйлгүй тухай албан бичигт тусгах)

Түрээслэх талбайтай заавал очиж танилцсан байх, түүнийг нотлох баримт.

Шалгарсан байгууллага үйл ажиллагааг хэрэгжүүлэх талбайн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, зохион байгуулалтын үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажиллана.