Нийтэлсэн огноо: 2025-11-27
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Баянгол, Чингэлтэй дүүргийн таван хороонд энэ жил 5000 өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж буй бөгөөд дулаалсан айлуудыг хийн халаагуурт шилжүүлэх юм. Байшин сууцтай өрхийн дээвэр, ханын дулаалгыг тендер шалгаруулалтаар, гэр сууцтай өрхийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ЧИП дулаалгын багцаар тус тус дулаалж байна.
Айл өрхийн халаалтын аюулгүй байдлыг сайжруулах зорилтын хүрээнд Баянгол дүүргийн хэмжээнд дулаалгын ажил 100 хувьтай байгаа аж. Тухайлбал 11, 16, 23 дугаар хороонд 512 байшин дулаалахаас 512, 360 гэр дулаалахаас 360 гэрийг дулаалсан байна.




НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Холбоосууд