ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

Түрээслэх талбайн зориулалт

Байршил

Талбайн хэмжээ

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

1

 

Эмч ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмийг дроноор хүргэх үйлчилгээг нэвтрүүлэхэд хамтран ажиллах

 

 

 

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Арцатын 18-д байрлах Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Эко амбулаторийн 1 дүгээр давхарт

15 м.кв

1 м.кв нь 15,000 (Арван таван мянган ) төгрөг (ашиглалтын зардал ороогүй дүнгээр)

Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-1, Хөвсгөл лейк сити товер- 8/1, 3 давхарт, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнд /бичиг хэргийн өрөө/, Утас:85256954

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл: Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

Анхаарах зүйлс:

  • Материалыг зарласан хугацаанд иргэн, хуулийн этгээдийн нэр, байршил, холбоо барих утасны дугаар, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж, товьёг хийж битүүмжилсэн хэлбэрээр 2 хувь ирүүлнэ.
  • Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд үл маргах журмаар хасна.
  • Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотолж, ирүүлсэн материалын бүрдэл болон үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.
  • Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг шалгаруулна.

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг

Материал нээх хугацаа, хаяг байршил

/сонгон шалгаруулалтад  материал ирүүлсэн дугтуйн гадна талд байх утасны дугаараар цагийг мэдэгдэнэ./

 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-1, Хөвсгөл лейк сити товер- 8/1, 3 давхарт Нийслэлийн өмчийн харилцааны газрын 302 тоот, хурлын зааланд.

 

Мэдээлэл авах цахим хаяг, утас

Нийслэлийн өмчийн харилцааны газар

Цахим хуудас:  www.umch.ub.gov.mn

Утас: 85256954

Түрээслэгч байгууллага: Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Эко амбулатори

Цахим хуудас: https://hudne.ub.gov.mn

Утас: 94182211

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

Иргэн

Хуулийн этгээд

Иргэний үнэмлэхийн хуулбар

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл и монголиагаас хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааны хамт/

Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны хураангуй дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт болон бусад баримт)

Үйл ажиллагааг эхлүүлж, өөрийн хөрөнгөөр засвар, тохижилт хийх хөрөнгийн болон санхүүгийн чадварыг нотлох баримт

  • сүүлийн 6 сарын харилцагч банкны хураангуй дансны хуулганы үлдэгдэл, үйл ажиллагааг хэвийн явуулах чадварыг нотлох тогтмол орлого,
  • зээлээр үйл ажиллагаа хэрэгжүүлэх бол зээл авах боломжтой талаар нотлох баримт.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт, иргэний хэрэгт хариуцагчаар татагдаж байгаагүй талаар шүүхийн лавлагаа, тодорхойлолт

Хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт, иргэний хэрэгт хариуцагчаар татагдаж байгаагүй талаар шүүхийн лавлагаа, тодорхойлолт

Үйл ажиллагааг хэрэгжүүлэх төсвийн тооцоолол (түрээсийн төлбөр болон бусад зардлыг хэрхэн төлөх талаар орлого, зарлагыг тооцсон үндэслэлтэй тооцоолол байх)

Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй санхүүгийн тооцоолол (зураг төсөл хавсаргаж болно)

Жич: Түрээслэгч байгууллага өөрийн хөрөнгөөр буцаах нөхцөлгүйгээр засвар, үйлчилгээг хийж гүйцэтгэнэ.

Үйл ажиллагааны танилцуулга, ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл, түүнийг нотлох нотломж (харилцагч байгууллагын тодорхойлолт, гэрээ, гэрээ дүгнэсэн акт, тооцоо нийлсэн актын хуулбар, бусад баримт)

Бүтээгдэхүүний төрөл, үнийн санал болон танилцуулга

Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар, /ажилтан нь тухайн байгууллагын үндсэн ажилтан эсэх, эсхүл шинээр авч ажиллуулах талаар мэдээллийг тодорхой ирүүлэх/

Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах одоо байгаа болон шинээр худалдан авах тоног төхөөрөмжийн жагсаалт, фото зураг

Түрээслэх үнийн санал албан хүсэлтээр (сонгон шалгаруулалтын үнийг олон нийтэд ил мэдээлэхэд татгалзах зүйлгүй тухай албан бичигт тусгах)

Түрээслэх талбайтай заавал очиж танилцсан байх, түүнийг нотлох баримт.

Шалгарсан байгууллага үйл ажиллагааг хэрэгжүүлэх талбайн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, зохион байгуулалтын үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажиллана.